Энэ сарын 12-ноос ихэнх нутгаар хална

Энэ сарын 12-ноос ихэнх нутгаар хална

2024 оны тавдугаар сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг цаг агаарын байгууллагаас хүргэлээ

Энэ сарын 9-нд нутгийн зарим газраар, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд Онон, Улз, Халх голын сав газраар, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 9-нд нутгийн зарим газраар, 10, 11-нд говь, талын нутгаар, 12-нд Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

9, 10-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +12...+17 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +9..+14 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна. 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар хална.