12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал хойшиллоо

12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал хойшиллоо

Сайншанд суманд 12 настай охин сураггүй болж, улмаар Г гэгч нь такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр машиндаа суулган авч явж, амийг нь хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр /2024.03.29/ Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байсан билээ. 

Тэгвэл шүүх хурал ирэх сарын 16-ны өдөр хүртэл хойшилсон байна. Тодруулбал, хохирогчийн талаас өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хангаж, шүүх хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 16-ны 09 цаг хүртэл хойшлуулжээ.