УИХ-ын гишүүн Б.Саранчимэг говийн бүсэд нэр дэвших тул "Нийслэлийн эмэгтэйчүүдийн холбоо"-ны тэргүүний ажлаа өнөөдөр өгөхөөр болжээ

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг говийн бүсэд нэр дэвших тул "Нийслэлийн эмэгтэйчүүдийн холбоо"-ны тэргүүний ажлаа өнөөдөр өгөхөөр болжээ

МАН-ын дэргэдэх Нийслэлийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр /2024.03.29/ болно. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Нийслэлийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний ажлаа хүлээлгэн өгөх аж. 

Ингэхдээ бүх гишүүдийн хурлыг хийлгүй, зөвхөн тэргүүлэгчдийг хуралдуулж шийдвэрлэж буй нь өрөөсгөл гэж үзэх гишүүд байна. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн тухайд 2024 оны УИХ-ын сонгуульд Дундговь, Өмнөговь, Дорноговийн бүсэд нэр дэвших учир Нийслэлийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний ажлаа өгч байгаа аж. Ташрамд дурдахад, түүний дүү "Мон уран"-ы гэх Б.Наранхүү нь Дундговь аймгаас хэдэнтээ УИХ-д сонгогдон ажиллаж байсан юм.