ФОТО: Нийслэл Улаанбаатарт их хэмжээний цас оров

ФОТО: Нийслэл Улаанбаатарт их хэмжээний цас оров

Өчигдрөөс /2024.03.26/ эхлэн нийт нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурлаа. Цаг агаарын энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэн хөдөө орон нутагт зорчих зарим чиглэлийн замыг хаасан юм. Харин нийслэл Улаанбаатар хотод цас орсны дараах нөхцөл байдлыг фото сурвалжилгаар хүргэж байна. Цас орсонтой холбоотойгоор нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд нийт 465 албан хаагч тусгай зориулалтын 52 машин техниктэйгээр ажиллаж байгаа бөгөөд зам талбайн цэвэрлэгээ, давс, бодис цацах ажил үргэлжилж байна.