“Мөнгөн мод-2023” наадмын шилдгүүд өнөөдөр тодорно

“Мөнгөн мод-2023” наадмын шилдгүүд өнөөдөр тодорно

Өнөөдөр дэлхийн театрын өдөр тохиож байна. Энэ өдөр Соёл урлагийн салбарын 2023 оны шилдгийн шилдгүүдээ шалгаруулах "Мөнгөн мод-2023" наадмын цом гардуулах ёслол болно.         

Тус наадам энэ жил 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй. Энэхүү наадмаар үндэсний болон сонгодог орчин үеийн урлагийн төрөл зүйлийг уран сайхан, дүрслэл, ур чадварын өндөр түвшинд бүтээн туурвисан шилдэг бүтээлүүдийг тодруулдаг билээ. Ингэхдээ шилдэг 13 бүтээл, тайз, дэлгэцийн бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, үзэгчдийн талархлыг хүлээсэн шилдэг 12 уран бүтээлчид "Мөнгөн мод" цомыг тус тус гардуулна.