Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 25-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас, говийн бүс нутгийн баруун хэсгээр хур тунадас, энэ сарын 26-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, 27-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно.

Салхи нөгөөдөр буву энэ сарын 26-нд нутгийн баруун хагаст, энэ сарын 27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -5...-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө -13...-18 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан байна. Нөгөөдөр буюу энэ сарын 26-нд нутгийн хойд хэсгээр, энэ сарын 27-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхаарууллаа.