СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа

Маргааш /2024.03.23/ Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурахыг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс онцгойлон анхааруулаад байна.

Тодруулбал, ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. 

Говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр,  Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -20...-25 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -13...-18 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор хотгороор -6...-11 градус, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр +5...+10 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар -2...+3  градус дулаан байна. Улаанбаатар хотод үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13...-15 градус, бусад хэсгээр -7...-9 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна гэж мэдээлжээ.  Харин Улаанбаатар-Дархан чиглэлд цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн твиттер хуудастаа нийтэлсэн байна.