Он гарсаар голын мөс цөмөрсөн 15 тохиолдол бүртгэгдэж, 2 иргэн нас баржээ

Он гарсаар голын мөс цөмөрсөн 15 тохиолдол бүртгэгдэж, 2 иргэн нас баржээ

Өнгөрсөн хоногт голын мөс цөмөрсөн хоёр дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.

2024 он гарсаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 15 тохиолдол бүртгэгдэж, 30 иргэний амь насыг аварч, хоёр иргэн нас барсан байна. Иймд иргэн та зам товчлох, хугацаа хожих байдлаар гол нуурын мөсөн дээгүүр зорчиж амь бие, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.