БИДНИЙ ТУХАЙ: Зудын хүндрэлийг давахад нь зориулж Монгол руу хөнжил, цахилгаан үүсгүүр зэрэг тусламжийн бараа илгээнэ гэжээ

БИДНИЙ ТУХАЙ: Зудын хүндрэлийг давахад нь зориулж Монгол руу хөнжил, цахилгаан үүсгүүр зэрэг тусламжийн бараа илгээнэ гэжээ

Монгол Улсад тулгарч буй зудын бэрхшээлийг даван туулахад зориулан Япон улсаас тусламж үзүүлэхээр болжээ. Тодруулбал, Монголын Засгийн газраас гаргасан хүсэлтийн дагуу яаралтай тусламж үзүүлэх болсон талаар тус улсын “NHK” телевизээр мэдээлсэн байна.

Тус мэдээлэлд, хүчтэй цас орж, цаг агаарын хүнд нөхцөлд олон сая мал хорогдсоны улмаас Японы засгийн газар Монгол Улсад яаралтай тусламжийн бараа илгээхээр болжээ. Мягмар гарагийн байдлаар тус улсад 13 хүн нас барж, 725 мянга орчим хүн өртсөн гэж Монголын Засгийн газар болон НҮБ-аас мэдээлээд байна. Мөн 4.8 сая орчим мал хорогдсон нь нүүдэлчин малчдад хүнд цохилт болжээ. Тиймээс Японы засгийн газар Монголын Засгийн газраас гаргасан хүсэлтийн дагуу хөнжил, генератор зэрэг яаралтай тусламж илгээх шийдвэр гаргаад байна. Мал аж ахуй нь тус улсын гол салбаруудын нэг учраас Монгол Улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх вий гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдсээр байна” гэж мэдээлжээ. Яаралтай тусламжийн барааг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-аар дамжуулан хүргэх юм.