ЧУУЛГАН: Сонгуулиар ямар ч шүүлтүүргүй 48 хүн УИХ-ын гишүүн болно.  ҮХЦ-ийн өмнөх гишүүд ийм балай юм хийсэн

ЧУУЛГАН: Сонгуулиар ямар ч шүүлтүүргүй 48 хүн УИХ-ын гишүүн болно. ҮХЦ-ийн өмнөх гишүүд ийм балай юм хийсэн

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын өргөн барьсан Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна. Энэ үеэр  УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Үндсэн хуулийн Цэцийн гишүүд шинэчлэгдсэн. Та нарт найдвар тавьж байгаа шүү. Төрийг яаж ч самарч мэдэх аюултай эрх мэдэлтэй хүмүүс. Өнгөрсөн хугацаанд тэр харагдсан. Зарчмын байр суурьгүй, морь унасан толгойгүй хүн мэт, дарга юу гэж хэлнэ түүнийг дагаад байж байдаг, улс төрийн өндөр албан тушаалтанд хувь заяагаа дагаад байж байдаг. Улс төрийн өндөр алdан тушаалтнуудаас айчихсан. Ийм арчаагүй байдалтай хүмүүс ҮХЦ-д их байдаг. Тэд ямар ч шийдвэр гаргаж мэднэ. Үүний гай нь энэ удаагийн сонгуулиар гарах байх. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 48 гишүүн ард түмний ямар ч шүүлтгүй орж ирнэ.   Жагсаалтаар орж ирэх 48 хүний дотор юу ч орж ирж мэднэ. ҮХЦ-ийн өмнөх гишүүд ийм балай юм хийсэн. Улстөрчид төлөвшчихсөн, хариуцлагаа ухамсарлачихсан оронд ийм байж болно. Харин манайх шиг хувийн эрх ашгаа дээгүүр тавьдаг, төлөвшөөгүй улс оронд энэ тогтолцоо бүтэхгүй. Үүний хор уршгийг сонгуулийн дараа ойлгоно. Сонгуулийн үр дүнгээр хамтарсан Засгийн газар байгуулагдах байх, хэн нэг нь хариуцлага хүлээдэггүй Засгийн газар болно. Ванга шиг хэлчихье. Ажил нь явдаггүй, бие биенээ татаж унагасан ийм төр 2024 онд байгуулна. Үндсэн хуулийн Цэцэд очсон шинэ бүрэлдэхүүн хариуцлагатай байж үзээрэй. Нэр хүндээ унагав. Ард түмний дунд нүүртэй байгаарай" гэв. 

ВИДЕО