Yндэсний аудитын газар намуудын мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ

Yндэсний аудитын газар намуудын мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ

Yндэсний аудитын газар энэ сарын 22-24-нийг дуустал намуудын мөрийн хөтөлбөрийг хүлээн авна. Өнөөдөр 11.00 цагт ХҮН мөрийн хөтөлбөрөө өгөхөө урьдчилан мэдэгджээ.     

ҮАГ өнөөдөр, маргааш 21.00 цаг хүртэл, 24-ний ням гарагт 23.59 хүртэл ажиллана. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам бий. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдэд мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах аудитын талаар мэдээллийг хоёрдугаар сарын 28-нд  хүргүүлсэн юм.

38 дугаар зүйл.Сонгуулийн мөрийн хөтөлбөр

38.1.Сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигч дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна.

38.2.Нам, эвслээс нэр дэвшигч тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно.

38.3.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглоно:

38.3.1.мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох;

38.3.2.уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх;

38.3.3.зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх;

38.3.4.иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх;

38.3.5.ажлын байранд зуучлах, ажилд оруулах;

38.3.6.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал.

38.4.Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрийн агуулгад нийцсэн уриатай байж болно.

38.5.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна.