ВИДЕО: Илон Маскийн “Neuralink” компанийн бүтээсэн "тархины чип"-ийг суулгасан саажилттай эрийн шатар тоглож буй бичлэг цацагджээ

ВИДЕО: Илон Маскийн “Neuralink” компанийн бүтээсэн "тархины чип"-ийг суулгасан саажилттай эрийн шатар тоглож буй бичлэг цацагджээ

АНУ-ын технологийн тэрбумтан, дэлхийн тэргүүн баян Илон Маскийн “Neuralink” компани бүтээсэн тархины чипийг суулгасан анхны өвчтөн болох 29 настай Ноланд Арбогийн зөөврийн компьютер дээрээ шатар тоглож буй бичлэг твиттер сүлжээнд нийтлэгджээ.

Н.Арбау нь найман жилийн өмнө усанд шумбах ослоор саажилттай болсон нэгэн аж. Түүний хэлснээр чип суулгах мэс засал нь хялбар байсан бөгөөд одоо энэ үйл явц нь "зөн совинтой" болж байгаа аж.  "Neuralink" компани 2016 онд байгуулагдсан бөгөөд дөрвөн жил чимээгүй ажилласны эцэст өнгөрсөн онд бэлэн болсон тархины чипээ гахайн дээр амжилттай туршиж, шуугиан тарьсан юм. Харин тархины чипний тусламжтайгаар хүний саажсан, мэдээгүй болсон зэрэг мэдрэлийн асуудлуудыг эмчлэх боломжтой хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм.