16 сартай охиноо гэрт нь ганцааранг нь үлдээсэн ээжид бүх насаар нь хорих ял оноожээ

16 сартай охиноо гэрт нь ганцааранг нь үлдээсэн ээжид бүх насаар нь хорих ял оноожээ

АНУ-ын Клевелэнд мужийн оршин суугч Кристел Канделерио гэх эмэгтэй 10 хоногийн турш 16 сартай охиноо ганцааранг нь үлдээн Пуэрто Рико руу амралтад явсан байна.

Гэртээ ирэхэд охин нь манежиндаа амьсгал хураасан байдалтай байжээ. Цагдаа нар охиныг өлсөж, цангаж нас барсан гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тус мужийн шүүх гэмт этгээдэд хандан "Чи охиноо хоол, усгүй үлдээсэн бол бид чамайг улсаас хооллож, ундлах болно. Гэхдээ чи насаараа эрх чөлөө хүртэх эрхгүй" хэмээн хэлсэн аж. Ийнхүү уг эмэгтэйд бүх насаар нь хорих ял оноожээ.