БНСУ-ын дуучин Ailee алдартан бус залуутайгаа гэрлэх гэж буйгаа мэдэгдлээ

БНСУ-ын дуучин Ailee алдартан бус залуутайгаа гэрлэх гэж буйгаа мэдэгдлээ

БНСУ-ын дуучин Ailee-ийн агентлагаас дуучин бүсгүйг алдартан бус энгийн хүнтэй болзож байгаа гэдгийг баталжээ.

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 19-нд STARNEWS-д дуучин Ailee-г алдартан бус найз залуутай болсон бөгөөд гэрлэх бодолтой байгаа гэж мэдээлсэн. Харин мэдээллийн хариуд Ailee-н A2Z агентлаг түүнийг үерхэж байгааг албан ёсоор баталсан байна.

A2Z агентлагаас мэдэгдэлдээ, "Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан Ailee-ийн болзох тухай мэдээлэлтэй холбогдуулан бид албан ёсны байр суурийг хүргэж байна. Тэрбээр өдгөө танилынхаа танилцуулсан олны танил бус залуутай болзож, ирэх жил хуримаа хийх зорилготой байгаа. Ailee бэлэн болсон даруйдаа фенүүддээ сайн мэдээг хүргэхээр төлөвлөж байна. Та бүхнийг дэмжиж, тэдний харилцааг халуун дотноор хүлээж авахыг хүсэж байна" гэжээ.