Энэтхэгийн бүх нийтийн сонгуульд нэг тэрбум орчим хүн саналаа өгнө гэв

Энэтхэгийн бүх нийтийн сонгуульд нэг тэрбум орчим хүн саналаа өгнө гэв

Дэлхийн хамгийн их хүн амыг хамарсан сонгууль болох Энэтхэгийн бүх нийтийн сонгуулийн санал хураалт ирэх дөрөвдүгээр сарын 19-нд эхэлнэ гэж тус улсын Сонгуулийн хорооноос бямба гарагт мэдэгджээ. нэг тэрбум орчим хүн санал өгөх эрхтэй байна.

Нэг тэрбум орчим хүнийг хамрах тус сонгуулийн санал хураалтыг зургаан долоо хоногийн турш долоон үе шаттайгаар явуулж, сонгуулийн дүнг зургадугаар сарын 4-нд танилцуулах юм. Эрх баригч Бхаратия Жаната нам өмнөх 2019 оны бүх нийтийн сонгуулиар олонхын суудал авсан ба Ерөнхий сайд Нарендра Моди удирдаж байгаа. Тэрбээр улс орны эдийн засгийн өсөлтийг хангахад ихээхэн хувь нэмэр оруулж, Энэтхэгийн дипломат нөлөөг нэмэгдүүлсэн гэж сонгогчид үздэг.

Тиймээс энэтхэгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, Н.Модигийн нам ирэх парламентад олонхын суудлаа хадгалах магадлалтай байгаа юм. Харин сөрөг хүчний намуудын зүгээс Н.Модиг эдийн засгийн тэгш бус байдлыг гүнзгийрүүлсэн мөн шашны хагарал үүсгэсэн гэж буруутгаж байгаа юм.

Эх сурвалж: Al Jazeera