"А.Навальныйг баруунд орхигдож буй Оросын албан тушаалтантай солилцох яриа болж байсан" гэдгийг В.Путин баталж мэдээлэл хийжээ

"А.Навальныйг баруунд орхигдож буй Оросын албан тушаалтантай солилцох яриа болж байсан" гэдгийг В.Путин баталж мэдээлэл хийжээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин 87 хувийн санал авсан гэх мэдээллээр өндөрлөж байна. Харин В.Путин өнөөдөр /2024.03.18/ мэдээлэл хийх үеэрээ, "Алексей Навальныйн нэрийг дурдсан" байна. Тэрээр өмнө нь Германы эмнэлгийн өвчтөн зэргээр А.Навальныйг дуудаж, нэрийг нь огт хэлдэггүй байжээ. 

Харин тэрбээр энэхүү мэдэгдэлдээ, "А.Навальныйг баруунд орхигдож буй Оросын зарим албан тушаалтнуудтай солилцох яриа хэлэлцээ явагдаж байсан" гэдгийг баталжээ. Тодруулбал, В.Путин, “Ноён А.Навальныйг таалал төгсөхөөс хэдхэн хоногийн өмнө түүнийг барууны орнуудад шоронд хоригдож буй манай зарим хүмүүсээр солих санаа байгаа гэж хэлсэн. Та надад итгэж ч болно, итгэхгүй байж болно. Надтай ярьсан хүн өгүүлбэрээ дуусгаагүй байхад би "зөвшөөрч байна" гэж хэлсэн. Гэвч дараа нь харамсалтай нь хэрэг явдал болсон" гэжээ. 

Эх сурвалж: BBC