Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Дорноговь аймаг, Хатанбулаг сум. Халив багийн “Элстэй” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 283 км-т, сумын таваас баруун зүгт 63 км-т, 43°15'36.0"N 108°22'12.0"E/ 02.27-ны өдрийн 18:16 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФХ-ээс 18:30 цагт цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Хатанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Т.Цэцэгсүрэнгээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.