Хөвсгөл аймгийн Ханх суманд гарсан ойн түймрийг байгаль хамгаалагчид, нутгийн иргэд хамтран унтраалаа

Хөвсгөл аймгийн Ханх суманд гарсан ойн түймрийг байгаль хамгаалагчид, нутгийн иргэд хамтран унтраалаа

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар ханх сумын нутаг дэвсгэрт гарсан түймрийг хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид, нутгийн иргэд хамтран унтраалаа.

Байгаль хамгаалагч Д.Бямбадалай, Х.Эрдэнэбаатар, Б.Пүрвээ, Б.Чингүүнжаргал, Н.Энхболд нар Жаргалантын эх, Дунд хушны зүүн салаа гэх газрын хушин ойд гарсан түймрийг хээрийн нөхцөлд ажиллах явцдаа илрүүлж нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр унтрааж ажилласан байна. Мөн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Б.Пүрвээтэй Д.Бямбадалай нар Хуш, Жаргалант, Баян-Уул, Харгана толгой, Гозгор, Боомын үзүүр, Дээд доод хар хад, Гэр чулуу, Их толгой, Нарийн хороогийн ам гэх газуудаар хамтарсан хяналт хийж ажилласан байна. 

Эх сурвалж: ХТХГЗ




Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө