Шинэ Зеландад бэлтгэгдсэн өдөрт 200 гаруй хонь хяргадаг монгол залуус нэг хонийг 2 мянган төгрөгөөр ноосолно

Шинэ Зеландад бэлтгэгдсэн өдөрт 200 гаруй хонь хяргадаг монгол залуус нэг хонийг 2 мянган төгрөгөөр ноосолно

2022 оны зургадугаар сард "Share Mongolia"-ын хамт олон Шинэ Зеландын "Мэргэжлийн хонь ноослогч" багш нарын хамтаар Архангай, Завхан, Булган, Дорнод аймгуудаар үнэ төлбөргүй сургалт явуулж, сургалтаа амжилттай төгсөж аймаг бүрээс шилдгээр шалгарсан нэг малчинд "Шинэ Зеланд хотод ажиллангаа, суралцах боломжийг олгосон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Улмаар дээрх сургалтыг өргөжүүлж энэ онд дахин орон нутгийн малчин залуусыг хонь ноослох сургалтад хамруулсан юм.  Тэгвэл өдөрт 200 гаруй хонь хяргаж сурсан монгол залуус өдгөө Шинэ Зеланд улсад нэг хонийг 8 мянган төгрөгөө ноосолдог аж. Мөн тэд удахгүй монголд ирж нэг хонийг 2 мянган төгрөгөөр ноосолдог болжээ. Тэдний хувьд ердөө гурван залуу мянган хонийг гурван өдөрт ноосолдог байна.