Нойрондоо хүн буудаж, амийг нь хөнөөсөн 10 настай хүүд насанд хүрээгүй тул хариуцлага тооцохгүй гэв

Нойрондоо хүн буудаж, амийг нь хөнөөсөн 10 настай хүүд насанд хүрээгүй тул хариуцлага тооцохгүй гэв

Хоёр жилийн өмнө АНУ-ын Техас мужид 10 настай хүү нойрондоо нэг хүнийг буудаж хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, 32 настай Брэндон О'Куинн Расберри 2022 оны 1-р сарын 18-нд Сан Антонио хотоос зүүн тийш 60 милийн зайд “RV Park”-д нас барсан байдалтай олджээ. Задлан шинжилгээгээр Rasberry толгойдоо нэг удаа буудуулсан байсан нь тогтоогджээ.

Хүүгээс энэ талаар мэдүүлэг авахад 2022 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр өвөө дээрээ очих гэж байгаад өвөөгийнхөө ачааны машинаас 9 мм-ийн гар буу авч, Rasberry-ийн толгой руу нь буудаж хөнөөсөн гэж мөрдөн байцаагчдад хэлжээ. Үүний дараа мөрдөн байцаагчид Техас мужийн Сегуин дахь ломбарднаас Rasberry-г хөнөөхдөө ашигласан зэвсгийг олжээ. АНУ-ын хуульд "хүүхэд арван нас хүртлээ эрүүгийн хариуцлага хүлээхгүй" гэж заасан байдаг тул хүүхдийн эсрэг аллагын хэрэг үүсгэхгүй" гэж цагдаагийн албанаас мэдэгдсэн байна. Хүү одоогоор Гонзалес мужид хоригдож, шүүх хурлын тов хүлээж байгаа аж.

Эх сурвалж: NBC News




Улаанбаатарт 21 градус дулаан байна

30 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

31 минутын өмнө