Б.Булган: Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог /ВИДЕО/

Б.Булган: Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог /ВИДЕО/

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Д.Булган нөхрөө нас барснаас хойш 26 жилийн дараа анх удаа томоохон хэмжээний ярилцлага өгчээ. 

Тэрбээр энэхүү ярилцлагынхаа үеэр, "Би анх 1998 оноос хойш цагдаа, сэргийлэх, энэ ажлын хэсэг бүгдэд нь итгэж явсан. За илрүүлчих байх. Хийчих байх гэж дандаа бодож явдаг байсан. Одоо бол би итгэл алдарсан. Тэр 2015 оноос хойш. Энэ хэргийг хаая гэдэг хүн байгаад байна. Хэнд ч хамаагүй тохоод... Би бол таамаг дэвшүүлмээргүй байна. Би ганцхан юм хэлнэ. Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог. Нэг юм хэлээд байна уу. Би хэлж байна гэж бодож байгаа. Би ийм л хариулт хэлнэ" гэжээ. Мөн тэрбээр, "С.Зориг өөрийг нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн талаар надад хэлж байсан" хэмээжээ. 

ШУУД ҮЗЭХ: