ВИДЕО: Сурагчид автобусны сандлын бүрээс зүсэж, 1.5 сая төгрөгийн эд хөрөнгө сүйдэлжээ

ВИДЕО: Сурагчид автобусны сандлын бүрээс зүсэж, 1.5 сая төгрөгийн эд хөрөнгө сүйдэлжээ

Дунд сургуулийн сурагчид дүрсгүйтэн нийтийн тээврээр зорчихдоо автобусны сандлын бүрээс зүсэж, 1.5 сая төгрөгний эд хөрөнгө сүйдэлжээ. Мөн ослын үед ашиглах зориулалттай алхыг авч явах зөрчил гаргасаар байна.

Үүний өмнө нэр бүхий иргэд автобусанд суурилуулсан гар утасны цэнэглэх залгуурт хог хаягдал чихэн эвдэлсэн тохиолдол гарчээ. Улаанбаатарын нийтийн тээвэрт шинээр нэвтрүүлсэн Yutong загварын автобус нь гадна талдаа 3, дотор талдаа 4 камераар бичлэг хийж баримтжуулан, хоёр сарын хугацаатай хадгалах хүчин чадалтай юм байна.

Иймд автобусанд үйлддэг халаасны хулгай, танхайн, олон нийтийн эд хөрөнгийг сүйдэлсэн үйлдлийг баримтжуулан арга хэмжээ авч байна. Иргэд, зорчигчид та бүхнийг автобусаар соёлтой үйлчлүүлж, нийтийн хөрөнгөдөө гамтай хандахыг уриалж байна. Хотын соёл танаас эхэлнэ. Нийтийн тээврээ хайрлацгаая хэмээн НЗДТГ-аас уриалав.