ВИДЕО: Орос даяар явуулж буй хэсэгчилсэн цэргийн дайчилгааг эсэргүүцсэн жагсагчдыг шуурхай баривчилж эхэлжээ

ВИДЕО: Орос даяар явуулж буй хэсэгчилсэн цэргийн дайчилгааг эсэргүүцсэн жагсагчдыг шуурхай баривчилж эхэлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2022.09.21/ Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа “Орос даяар хэсэгчилсэн цэргийн дайчилгаа” зарлаж буйгаа мэдэгдсэн. Улмаар 30 гаруй хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхэлсэн юм.

Тэгвэл өчигдөр /2022.09.21/ оройн 22:45 цагийн байдлаар 38 хотод мянга гаруй хүнийг саатуулаад байна" гэж Оросын хүний ​​эрхийн "ОВД-Инфо" байгууллага мэдээллээ. Баригдсан хүмүүсийн дийлэнх нь Санкт-Петербург, Москвад баривчлагдсан байна. Мөн “Баривчлах ажиллагааг маш хурдан явуулж, хүмүүсийг гар хөлнөөс нь дамжлан авч явж байна” гэлээ.

Эсэргүүцлийн хөдөлгөөн эхлэхээс өмнө Москвагийн прокурорын газраас зөвшөөрөлгүй жагсаалд оролцсон тохиолдолд хариуцлага хүлээлгэхийг анхааруулсан байна.

Хөдөлгөөн өрнүүлэхийг уриалж, түүнд оролцсон бол 15 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ гэж мэдэгджээ.

Харин жагсагчид "Дайныг зогсоо!", "Бидний хүүхдүүдэд амьдрал хайрла!" хэмээн хашгирцгааж байгаа аж. Avtozak Live телеграм сувгийн мэдээлснээр "жагсагчдын нэг нь баривчлах үеэр ухаан алдсан ч цагдаа нар түүнийг ч бас авч явсан" гэжээ.

ВИДЕО: 

Эх сурвалж: BBC