“Z” тэмдэг бүхий хувцас өмссөн Оросын тамирчны эрхийг нэг жилээр хаслаа

“Z” тэмдэг бүхий хувцас өмссөн Оросын тамирчны эрхийг нэг жилээр хаслаа

Олон улсын гимнастикийн холбоо (FIG) ОХУ-ын тамирчин Иван Кулякийн тэмцээнд оролцох эрхийг нэг жилээр хаслаа. Иван Куляк нь өнгөрсөн гуравдугаар сард Катарт болсон тэмцээний үеэр “Z” тэмдэг бүхий хувцас өмссөн байсан юм.

Украинд түрэмгийлсний дараа Оросын зэвсэгт хүчин өөрсдийн техник хэрэгсэлдээ “Z” үсгээр тэмдэг тавих болсон юм. Мөн тус улсын зарим иргэн В.Путины шийдвэр, дайныг дэмжиж буйгаа илэрхийлж тус тэмдгийг ашиглах болсон байна.

ОУГХ-оос гаргасан мэдэгдэлд “Оросын тамирчин Иван Куляк ОУГХ-ын сахилга, ёс зүй, техникийн дүрмийг зөрчсөн” гэсэн байна.

Эх сурвалж: Aljazeera