ҮСХ: Ажиллагсдын тоо өмнөх улирлаас 8.8 мянгаар буурчээ

ҮСХ: Ажиллагсдын тоо өмнөх улирлаас 8.8 мянгаар буурчээ

Үндэсний Статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлт, ажиллах хүчний судалгааг танилцууллаа.

2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар Монгол Улсад 1.1 сая ажиллагсад байна гэж бүртгэгджээ. Энэ нь өмнөх улиралтай харьцуулахад 8.8 мянгаар/0.8 хувь/ буурсан үзүүлэлт юм. Ажиллагсдын тоо буурахад аж үйлдвэр, барилга, хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчний тоо буурсан нь нөлөөлсөн байна. Харин үйлчилгээний салбарт ажиллагсдын тоо нэмэгджээ.

Харин өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ 2021 оны 4 дүгээр улиралд 1,1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 19 мянган төгрөгөөр өсөж, харин өмнөх улирлаас 31 мянган төгрөгөөр буурчээ. Өмнөх оны мөн энэ үеэс 1.8 хувиар нэмэгдэхэд тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлог 73 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

ҮЗЭХ: