ТОКИО 2020: БНХАУ тэргүүлж, АНУ удаалж байгаа бол, Монгол улс 71 дүгээр байрт жагсаж байна

ТОКИО 2020: БНХАУ тэргүүлж, АНУ удаалж байгаа бол, Монгол улс 71 дүгээр байрт жагсаж байна

“Токио -2020” Зуны олимпйн XXXII наадмын 16 дахь өдрийн Улаанбаатарын 10 цагийн байдлаар 93 орны баг тамирчид медаль хүртээд байгаагаас Монголын Улсын баг 1 мөнгө, 3 хүрэл, нийт 4 медальтай медалийн тоогоор 71 дүгээр байрт явж байна.

Монгол улсын шигшээ багийн ард Аргентин болон Сан Марино улс 1 мөнгө,  2 хүрэл медальтай 72 дугаар байрт нэхэж явна. Харин Монголын багийн өмнө Киргиз улс 2 мөнгө, 1 хүрэлтэй 70 дугаарт бичигдээд байна.

Токиогийн олимпын медалийн тоогоор БНХАУ-ын баг 38 алт, 31 мөнгө, 18 хүрэл /нийт 87/-тэй медалийн чанараар олимпод оролцогч 206 орныг тэргүүлж явна. АНУ-ын баг 36 алт, 39 мөнгө, 33 хүрэл /нийт 108/-тэй, медалийн тоогоор тэргүүлж, чанараар 2-т эрэмблэгджээ.

Харин эзэн орон Япон улсын баг 27 алт, 25 мөнгө, 23 хүрэл, нийт 68 медальтай, медалийн чанараар 3 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/-ны баг 20 алт, 25 мөнгө, 23 хүрэл, нийт 68 медальтай, медалийн тоогоор 3 дугаарт, медалийн чанараар 4 дүгээрт жагсаад байна. Их Британи 20 алт, 21 мөнгө, 22 хүрэлтэй нийт 63 медальтай, чанараар 5 дугаарт, медалийн тоогоор 6 дугаарт бичигдэж байна.