Их Британийн Засгийн газар А.Лукашенкод хориг арга хэмжээ авлаа

Их Британийн Засгийн газар А.Лукашенкод хориг арга хэмжээ авлаа

Маргаант сонгуулийн улмаас Их Британийн Засгийн газар өчигдөр /2020.09.29/ Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко болон хэд хэдэн дээд албан тушаалтанд хориг арга хэмжээ авснаа мэдэгджээ. Тодруулбал, түүний том хүү, зөвлөх Виктор, Дотоод хэргийн сайд Юрий Караев, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Игорь Сергеенко болон Беларусийн бусад дээд албан тушаалтны эсрэг хориг арга хэмжээ авсан талаар мэдэгджээ.

Их Британийн Засгийн газраас "Өнөөдөр Их Британи, Канад улсууд Александр Лукашенкогийн харгис, залилан мэхэлсэн дэглэмийн эсрэг хориг арга хэмжээ авч байна. Бид ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эсэргүүцлийн жагсаалд оролцсон иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн нь шударга ёсноос гажууд зүйл. Беларусь дахь ардчиллын үнэт зүйлс, хүний ​​эрхийг хамгаалахын төлөө бид тэмцсээр байх болно" хэмээн мэдээлжээ. 

Түүнчлэн Их Британийн Гадаад хэргийн яамны вебсайтад нэр нь дурдагдсан дээрх хүмүүсийн Их Британи дахь хөрөнгийг битүүмжлэх, тус улс руу нэвтрэх эрхийг нь хориглоно хэмээн мэдэгдэл гаргажээ.

Эх сурвалж: CNN