Хадан цохион дээр зураг даруулах гэж байсан эрэгтэй 30 метрийн өндрөөс унаж нас баржээ

Хадан цохион дээр зураг даруулах гэж байсан эрэгтэй 30 метрийн өндрөөс унаж нас баржээ

АНУ-ын Номхон далайн баруун хойд бүсэд орших Орегон мужийн нэгэн иргэн далайн эрэг дээрх хадан цохион дээр гарч, модны мөчир дээр суун зургаа даруулахыг завджээ.

Харамсалтай нь, мөчир хугарч тус эрэгтэй далай руу 100 фут /30 метр/ орчим доошоо унан, нас барсан байна. Тэрээр 43 настай байсан бөгөөд өдөр 14 цагийн орчимд зураг авахаар хадан цохио руу өгссөн байжээ. Тухайн үедээ өөр нэгэн хүнтэй цуг явсан ба ирмэгээс хол байхыг сэрэмжлүүлсэн анхааруулгын хаалтын ойролцоо мод руу авиран унасан байсан аж.