ВИДЕО: Тэмцээний үеэр маск зүүгээгүй эмэгтэйг цагдаа нар хүч хэрэглэн баривчилжээ

ВИДЕО: Тэмцээний үеэр маск зүүгээгүй эмэгтэйг цагдаа нар хүч хэрэглэн баривчилжээ

Огайо мужийн сургуулийн хөлбөмбөгийн тэмцээний үеэр маск зүүгээгүй нэгэн эмэгтэйг цагдаа нар доромжилж, баривчилсан тухай Логан хотын цагдаагийн газраас мэдээлжээ. Тэмцээн үзэж буй хүний авсан видео бичлэгт эмэгтэйг гавлах гэж  ноцолдож байгаа цагдааг харуулжээ. Харин бичлэгийн үеэр цагдаа уг эмэгтэйд нулимс асгаруулагч хэрэглэж, үзэгчдийг цочирдуулсан байна.

Харин цагдаа нарын зүгээс “уг эмэгтэйг зөвхөн маск зүүгээгүй гэсэн шалтгаанаар баривчлаагүй, сургуулийн бодлогыг байнга зөрчиж байсан тул байрнаас гарахыг шаардсан. Шаардлага хүлээж авалгүй эсэргүүцсэн тул хүч хэрэглэхэд хүрсэн" хэмээн мэдэгджээ. Харин эмэгтэйн хувьд “астма” өвчтэй тул маск зүүхээс татгалзсан гэжээ.

Логан хотын цагдаагийн газраас "Энгийн иргэнд хүч хэрэглэсэн явдалд харамсаж байна. Энэ хэргийг нарийвчлан шалгаж, цагдаагаас мэдүүлэг авч байгаа” гэсэн байна.