С.Одонтуяа: ХЭҮК нь хүмүүс өдөр бүр угаартаж, хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байхад таг дуугүй байдаг

С.Одонтуяа: ХЭҮК нь хүмүүс өдөр бүр угаартаж, хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байхад таг дуугүй байдаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "ХЭҮК дүр эсгэсэн юм руу яваад орчихлоо. Ямар ч асуудал шийддэггүй, оршуулган дээр байгаа юм шиг. Ард түмнийхээ талд зогсооч ээ, хүний эрхийн манаач байгаач ээ. Зоригтой шүгэл үлээгээч ээ гэж томилсон. Илтгэлийн 80 хувь нь зовлон тоочсон байна. Та нартай наргүй ард түмэн бүгд мэдэж байгаа. Хүний эрх, хүүхдийн эрх зөрчигдөөд байна, бид ийм ажил хийх гэтэл ийм бэрхшээл тулгарлаа гэдэг юм алга. Ийм хууль санаачлаач ээ гэж орж ирсэн хүн байхгүй. Маш том эрх мэдэлтэй байгууллага, 80 гаруй хүнтэй байгууллага. Татвар төлөгчдөөс цалинжиж байгаа. Та нар өнгөрсөн хугацаанд ямар дээд албан тушаалтанд хариуцлага тооцсон юм. Хүмүүс нь өдөр бүр угаартаж амиа алдаж байдаг, таг дуугүй. Хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байхад таг дуугүй.  Гэтэл ажлын биелэлтээ 80 хувьтай гэж гаргаж байгаа. Ард иргэд эрхээ хамгаалуулаад сайхан болж байгаа юм байгаа юм уу. Бүх бүлгээр нь үзлээ. Комиссоороо хуралдаад ийм чиглэлээр тайлангаа тавъя гээд тавьж байгаа. Индекс нь буураад байгаа шударга шүүхээр шүүлгэх эрх, тайван жагсаал цуглаан хийх асуудлаар тайлан алга.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид "26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлсэн. Өөрийнхөө хүсэлтээр огцорсон нэг байгаа. Сүүлийн гурван жилээр авч үзэх юм бол УИХын Тамгын газар, Ерөнхий сайд, Засгийн газар, Цагдаагийн ерөнхий газар, прокурорт шаардлага зөвлөмж хүргүүлсэн" гэсэн юм.