S'Outlet дэлгүүрийн барилгыг нураах ажил ирэх долоо хоногт дуусна

S'Outlet дэлгүүрийн барилгыг нураах ажил ирэх долоо хоногт дуусна

Сэлбэ голын голдирлыг нарийсгасан гэх S'Outlet дэлгүүрийг гуравдугаар сараас эхлэн буулгаж, дэлгүүрийн дөрвөн давхар объект, агуулах, гурван хүчдэлтэй цахилгаан эрчим хүчний дэд станцыг буулгасан дуусгасан болохыг мэдээлж байв.

Тус дэлгүүрийн таван давхар үндсэн барилыг буулгах ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлсэн юм. Харин одоогийн байдлаар таван давхар барилгын гурван давхрыг буулгасан ба одоо хоёр давхар төмөр бетоныг молдокдон 24 цагаар ажиллаж, нурааж байгаа аж. Түүнчлэн дэлгүүрийн барилгыг нураах ажлыг ирэх долоо хоногт дуусгана гэж тооцоолж байгаа юм.