Прокуророос сэтгүүлч А.Баярмааг цагдан хорих саналыг шүүхэд ирүүлсэн ч шүүх татгалзаж шийдвэрлэжээ

Прокуророос сэтгүүлч А.Баярмааг цагдан хорих саналыг шүүхэд ирүүлсэн ч шүүх татгалзаж шийдвэрлэжээ

Талийгаач Г.Батбаяртай хамт шалгагдаж байсан гэх сэтгүүлч А.Баярмааг ЭЦА-с 48 цагийн хугацаатайгаар баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тодруулбал, сэтгүүлч А.Баярмааг "Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос “...сэжигтэн А.Баярмааг прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, оргон зайлсан үндэслэлээр сэжигтнээр баривчлах...” саналыг 2024 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн. Шүүх прокурорын саналыг хянан хэлэлцээд сэжигтэн А.Баярмааг Монгол Улсын хилээр орж ирсэн үеэс эхлэн сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн юм. Улмаар түүнийг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр болж, шүүх татгалзаж шийдвэрлэсэн байна.