Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр дуусна

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр дуусна

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнгөрсөн бямба гарагт буюу тавдугаар сарын 4-ний өдөр эхэлсэн.

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулав.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:

  • Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль
  • Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль
  • Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургууль
  • Сүхбаатар дүүрэгт 3 дугаар сургууль

Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно. Улмаар нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын ажил гурав хоног үргэлжлэх ба өнөөдөр цэрэг татлага дуусах юм.