"Stalwart esports" баг Зүүн Азийн аварга шалгаруулах PUBGM тоглоомын тэмцээнд тав дахь удаагаа түрүүллээ

"Stalwart esports" баг Зүүн Азийн аварга шалгаруулах PUBGM тоглоомын тэмцээнд тав дахь удаагаа түрүүллээ

PUBGM тоглоомын зүүн Ази бүсийн аварга шалгаруулах тэмцээний намрын улирлын тоглолтууд өчигдөр /2023.09.04/ дууслаа. 

Пакистан болон Зүүн Ази бүсийн нийт 16 баг өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас зургаан баг оролцож, "Stalwart esports" баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд тав дахь удаагаа түрүүллээ. 

Мөн манай улсын "4 Merical vibes" хоёрдугаар байрт, "NB esports" дөрөвдүгээрт, "IHC esports" тавдугаар байрт шалгарсан амжилттайгаар 2023 оны Зүүн Ази бүсийн 2023 намрын улирлын аварга шалгаруулах тэмцээнээ өнөдрлөж байна.

Мөн "Stalwart esports" багийн тоглогч А.Бүрэнбаяр Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор дөрөв дэх удаагаа шалгарлаа.

Энэхүү тэмцээн нь нийт 150 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд "Stalwart esports" баг 26 мянган ам.доллар, "4 Merical vibes" 20 мянган ам.доллар, "NB esports" 13 мянган ам.доллар, "IHC esports" 12 мянган ам.доллар шагнал тус тус хүртжээ. 

Зүүн Ази бүсийн намрын улирлын аварга шалгаруулах тэмцээнээс эхний дөрвөн баг PUBGM тоглоомын ДАШТ-ий лигийн шатны эрхээ авах бөгөөд манай улсаас дээрх дөрвөн баг оролцохоор болж байгаа юм.