Тавантолгой-Ханги чиглэлийн тээврийг эхлүүлэв

Тавантолгой-Ханги чиглэлийн тээврийг эхлүүлэв

Монголын төмөр зам ТӨХК, Тавантолгой төмөр зам ХХК, Монголиан Транс Лайн ХХК хамтран “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн биржээр борлуулсан нүүрсийг Мандал боомт хүргэх эхний галт тэргийг явуулж эхлэв. “Эрдэнэс тавантолгой” ХК нь энэ оны гуравдугаар сард Монголын Хөрөнгийн биржээр 20 багц буюу 128 мянган тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр анх удаа арилжсан юм.ЗТХЯ-наас Монгол Улсын төмөр замын сүлжээгээр энэ онд 45.5 сая.тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүлээд байгаа билээ.