Европын хөлбөмбөгийн клубтай гэрээ байгуулсан анхны монгол тоглогч Г.Ганбаярын баг Словакийн лигт түрүүлжээ

Европын хөлбөмбөгийн клубтай гэрээ байгуулсан анхны монгол тоглогч Г.Ганбаярын баг Словакийн лигт түрүүлжээ

Унгарын Пушкаш “Окодемиа” клубээс Словакийн “Комарно” гурван жил тоглож буй хөлбөмбөгчин Г.Ганбаярын баг лигийн тэмцээнд түрүүлжээ. 

Тодруулбал, “Комарно” клуб 1900 онд байгуулагдсан бөгөөд Унгарын эзэнт гүрний үед Унгарын баг байсан. Дараа нь Чехословак, харин 1993 оноос Словакийн клуб болсон түүхтэй. Тэд 124 жилийн түүхэнд анх удаа Словакийн дээд лигт дэвшин тоглохоор болсон нь энэ. Тус клубын энэ улирлын бүх тэмцээнд монгол тоглогч Г.Ганбаяр ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Довтлогчийн байрлалд тоглодог 23 настай тэрбээр 2023-2024 улиралд “Комарно” клубын төлөө 20 тоглолтод оролцон дөрвөн гоол оруулав. Харин гурван жилийн хугацаанд 82 тоглолтод оролцохдоо 15 гоол оруулжээ.

Сонирхуулахад, Түүний хувьд 2018 онд Унгарын “Пушкаш” академитай мэргэжлийн гэрээ байгуулж, Европын хөлбөмбөгийн салбарт гэрээ байгуулсан анхны монгол хөлбөмбөгч юм.