"Сонсогчийн алдар" гардан тулааны тэмцээнийг Ерөнхийлөгчийн нэрэмжит болгов

"Сонсогчийн алдар" гардан тулааны тэмцээнийг Ерөнхийлөгчийн нэрэмжит болгов

Ерөнхийлөгчийн нэрэмжит сонсогчийн алдар гардан тулааны тэмцээн болох талаар ДХИС, ЕТГ-аас мэдээлэл хийлээ.

Энэ жил 19 дэх удаагаа зохион байгуулах гэж буй "Сонсогчийн алдар" гардан тулааны тэмцээнийг Ерөнхийлөгчийн нэрэмжит болгохоор баталгаажуулжээ. Энэхүү тэмцээн нь 1996 онд анх зохион байгуулагдаж байсан ба өдгөө 20 жилдээ болж буй. Энэ жилийн тэмцээн Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог аж. Уг тэмцээн энэ сарын 24-25-ны өдрүүдэд болох ба эрэгтэй найман жин, эмэгтэй таван жинд тулалдана.