Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын баяр наадамд уяач Э.Улаанхүүгийн хоёр морь айрагджээ

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын баяр наадамд уяач Э.Улаанхүүгийн хоёр морь айрагджээ

Дундговь аймгийн Луус сумын харьяат аймгийн алдарт уяач Э.Улаанхүүгийн "Түмний хар үрээ" гэж нэрлээд буй хар зүсмийн шүдлэн насны үрээ төрийн их баяр наадмын түрүү магнайд хурдалсан түмэн олноо баясгаад буй. Мөн бид тус үйл явдлын үеэр түүний сэтгэгдлийг шууд дамжуулан хүргэж байсан.

Тэгвэл уяач Э.Улаанхүү долдугаар сарын 18-20 өдрүүдэд зохион байгуулагдсан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 100 жилийн ойн баяр наадамд морио айрагдуулжээ. Тодруулбал, тус наадамд өөрийн уясан Хязаалан насны хул үрээ болон Сонгомол дунд насны халиун үрээгээ айрагдуулжээ.