Автомашинтайгаа замын шон мөргөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ

Автомашинтайгаа замын шон мөргөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, “Тамир” хороолол автомашины эд ангид нэг хүн хавчуулагдсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 08:48 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. 

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Л /36 настай, эмэгтэй/ “Пробокс” загварын суудлын автомашинтай замын шон мөргөж автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 10 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчид шилжүүлэн өгсөн байна.