ФОТО: Ховд аймагт цас орсны улмаас 10 өрхийн 9000 гаруй мал цасанд боогдож, алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллаж байна

ФОТО: Ховд аймагт цас орсны улмаас 10 өрхийн 9000 гаруй мал цасанд боогдож, алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллаж байна

Ховд аймаг Манхан суманд цас их орсны улмаас Ботгон багийн “Ганц модны гол”, "Үнэгтийн үзүүр" хэмээх газарт нийт 10 өрхийн 9000 гаруй мал цасанд боогдож бэлчээрт гарах боломжгүй болсон гэх мэдээлэл тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Улмаар Баруун бүсийн Төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын хоёр шуурхай бүлэг, Манхан, Мянгад сумаас томилогдсон ажлын хэсэг, эрүүл мэндийн төвтэй хамтран иргэдэд эрүүл мэндийн тусламж, өвс тэжээл, хүнсний дэмжлэг үзүүлж, хаагдсан замуудыг цэвэрлэж, алба хаагчдын хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.

ФОТО: