Төв, Увс аймгуудад гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Төв, Увс аймгуудад гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Төв аймгийн Мөнгөнморьт сум, Эрдэнэ сум болон Увс аймгийн Давст сумдад гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраажээ.

Тодруулбал, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн Юдэгийн дэнж гэдэг газар дөрөвдүгээр сарын 30-ны өдөр гарсан хээрийн гал түймрийг Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, Мөнгөнморьт сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж, 16:50 цагт бүрэн унтраасан. Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр багийн Туулын шугуй гэдэг газар мөн өдрийн 13:17 гарсан ой, хээрийн гал түймрийг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, орон нутгийн иргэд хамтран ажиллаж, 16:05 цагт бүрэн унтраасан байна.

Мөн Увс аймгийн Давст сумын Торхилог багийн “Цагаанбулаг” гэдэг газар дөрөвдүгээр сарын 30-ны өдөр гарсан Хээрийн гал түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Давст сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж 20:17 цагт цурамд оруулсан тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгүүлч: Т.Бямбажаргал