“Оюутан цэрэг” хөтөлбөрт eMongolia системээр бүртгүүлэх боломжтой

“Оюутан цэрэг” хөтөлбөрт eMongolia системээр бүртгүүлэх боломжтой

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн талаар БХЯ, ЦХХХЯ, БСШУЯ-аас мэдээлэл хийлээ. Шаардлага хангасан оюутнууд eMongolia системээр тус хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой юм.

Тодруулбал, “Оюутан цэрэг-2023” хөтөлбөрийн бүртгэл ирэх даваа /2023.03.06/ гарагаас эхлэх бөгөөд тухайн долоо хоногийн баасан /2023.03.10/ гарагт дуусна. Бүртгэл цахим хэлбэрээр явагдаж гуравдугаар сарын 14-өөс /2023.03.14/ шаардлага хангасан оюутнууд өөрийн биеэр харьяа дүүргийн цэргийн штаб дээр очиж бүртгэлээ баталгаажуулах юм. Харин эрүүл мэндийн үзлэг энэ сарын 20-ноос /2023.03.20/ зохион байгуулагдана.

Тус хөтөлбөрт тавигдах шаардлага:

  1. Улаанбаатар хотод их дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх
  2. Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх
  3. 2023 оны зургаадугаар сарын 15-ны /2023.06.15/ өдрөөр 18 нас хүрсэн байх
  4. Эрүүл мэндийн шаардлага хангасан байх