Өмнөговь аймагт алга болсон ЕБС-ийн 17 настай сурагчийг эсэн мэнд олжээ

Өмнөговь аймагт алга болсон ЕБС-ийн 17 настай сурагчийг эсэн мэнд олжээ

Өмнөговь аймгийн ЕБС-ийн 17 настай сурагч алга болсноос хойш гурав дахь хоногт олджээ.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрнаас 11 дүгээр ангийн сурагч О хоёрдугаар сарын 27-ны /2023.02.27/ өдрийн 13:00 цагийн орчим гараад сураггүй болсон тухай дуудлагыг хоёрдугаар сарын 28-ны /2023.02.28/ өдрийн 20:00 цагт аймгийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу гуравдугаар сарын 01-ний /2023.03.01/ өдөр аймгийн Цагдаагийн газраас О /17 настай, эмэгтэй/-ыг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан бөгөөд мөн өдрийн 23:00 цагт тус аймгийн “Хөх дөл” гэдэг газар нутагладаг малчин А /найзынхаа ахынд байсан байна/ гэдэг айлд байхад нь эсэн мэнд олсон тухай мэдээллийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас гуравдугаар сарын 02-ны /2023.03.02/ өдрийн 08:30 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ.