Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн өдөр өнөөдөр тохиож, тэрээр 60 нас хүрч байна

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн өдөр өнөөдөр тохиож, тэрээр 60 нас хүрч байна

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн өдөр өнөөдөр /2023.03.03/ тохиож тэрээр 60 насны босго хүрч байгаа ажээ. Тодруулбал, тэрээр 1963 оны гуравдугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод Халтмаагийн ууган хүү болон мэндэлж байжээ. Х.Баттулга нь 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургуулийг Дунд боловсрол эзэмшин төгссөн бол, 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн ажээ.