Ирэх сарын 08-наас БНХАУ руу зорчих хүмүүс 48 цагийн өмнө коронавирусийн шинжилгээ өгч, хариу нь "сөрөг" гарсан байх ёстой

Ирэх сарын 08-наас БНХАУ руу зорчих хүмүүс 48 цагийн өмнө коронавирусийн шинжилгээ өгч, хариу нь "сөрөг" гарсан байх ёстой

БНХАУ-ын эрх баригчид нэгдүгээр сарын 08 /2023.01.08/-ны өдрөөс эхлэн тус улсад ирэх иргэдийг заавал тусгаарлаж, хорио цээрийн дэглэмд оруулахгүйгээр шууд нэвтрүүлэх шийдвэр гаргасан талаар Олон Улсын хэвлэлүүд өнөөдөр онцлон мэдээлсээр байна.  

Тодруулбал, энэ шийдвэр 1 дүгээр сарын 8-наас хүчин төгөлдөр болох бөгөөд тус өдрөөс эхлэн БНХАУ-д ирэх иргэд 48 цагийн өмнө коронавирусийн шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан байх ёстой ажээ. Энэ талаар Хятадын Үндэсний эрүүл мэндийн комисс мэдэгдсэн байна. 

Сонирхуулахад, арванхоёрдугаар сар /2022.12/-аас эхлэн Хятадын эрх баригчид коронавирусын эсрэг аваад байсан янз бүрийн хязгаарлалтаа цуцлаж эхэлсэн. Тодруулбал, өвчний дэгдэлт гарсан үед авсан байсан бүх нийтийн PCR-ын шинжилгээг цуцалж, иргэдийг шинжилгээ өгөхгүйгээр бүс нутаг хоорондоо нүүж, өвчний хөнгөн хэлбэрийн өвчтөнүүд эмнэлэгт хэвтэхгүйгээр гэрийн хорио цээрийн дэглэмд байлгах зэрэг шийдвэр гаргаад байсан юм. 

Харин БНХАУ-ын эрх баригчдын дээрх шийдвэртэй холбогдуулж манай Гадаад харилцааны яамнаас "Монгол Улсын иргэд ирэх сарын 08-ны өдрөөс эхлэн Хятад руу зорчиход юуг анхаарах ёстой" талаар албан ёсны мэдээллийг хийгээгүй байна. 

Эх сурвалж: BBC, Varlamov news