Д.Болд: Илүү гэрэлтэй ирээдүйн төлөө өөрийгөө зориулах болно. Сайхан нийгмийг хүссэн бүх л Монголчууд надтай хамт гэдэгт итгэж байна

Д.Болд: Илүү гэрэлтэй ирээдүйн төлөө өөрийгөө зориулах болно. Сайхан нийгмийг хүссэн бүх л Монголчууд надтай хамт гэдэгт итгэж байна

УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургаадугаар сард болно. Энэ жилийн сонгууль томсгосон тойргоор болох ба нийт 126 гишүүн сонгогдох УИХ-д сонгогдох юм. 

Энэ удаагийн сонгуульд нэр дэвших урлаг соёлын уран бүтээлчид багагүй байгаа нь дамжиггүй. Тэгвэл төрийн соёрхолт, дуучин Д.Болд өөрийн цахим хуудаснаа дараах постыг нийтэлснээр олон нийт түүнийг сонгуульд нэр дэвших гэж байна хэмээн үзэж байна. Тэрбээр, "Удаан бодсон, их эргэлзсэн, эцэст нь шийдвэрээ хувьдаа эцэслэн гаргалаа. Үргэлж баримталж мөрддөг зарчим маань шийдвэл шийдсэн шиг, хийвэл хийсэн шиг… Салбарынхаа хөгжлийн төлөө 30-аад жил, үе үеийн залуусын үлгэр дуурайлал, зөв чиг нь байхын тулд үргэлж хичээн зүтгэж, хөдөлмөрч сахилга баттай, зөв амьдралаар тууштай зүтгэсэн энэ амьдралаа илүү хүртээмжтэй бодлого, илүү гэрэлтэй ирээдүйн төлөө цаашид зориулах болно. Хамтдаа өссөн, хөгжсөн, бүтээсэн бас илүү сайхан нийгмийг хүссэн бүх л Монголчуудаа хамт гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Илүү хүчтэй, илүү шудрага, илүү тэгш хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе. Надаас үл шалтгаалах олон хүчин зүйлс байгаа болохоор үйл явц тодорхой болох өдрийн морин цагт албан ёсоор зарлах болно" гэжээ.