“Rio Tinto” групп “Turquoise Hill Resources” компанийг худалдан авч, Оюу Толгойн 66 хувийг эзэмшдэг боллоо

“Rio Tinto” групп “Turquoise Hill Resources” компанийг худалдан авч, Оюу Толгойн 66 хувийг эзэмшдэг боллоо

“Оюу Толгой” нь 34 хувийг Монгол Улсын Засгийн газар, 66 хувийг “Rio Tinto” эзэмшдэг боллоо.
 
Тодруулбал, “Rio Tinto” групп “Turquoise Hill Resources” компанийг нэгтгэх үйл явц эцэслэгдэж, “Оюу Толгой” нь Монгол Улсын Засгийн газар 34 хувь, “Rio Tinto” 66 хувь гэсэн эзэмшлийн бүтэцтэй болж байна.

Канадын Юконы Дээд шүүхээс холбогдох зөвшөөрлүүдийг олгосноор арванхоёрдугаар сарын 16-ны өдөр “Rio Tinto” групп “Turquoise Hill Resources”-ийн үлдсэн 49 хувийг худалдан авах 3.1 тэрбум ам.долларын арилжааг хийж дуусгажээ. “Turquoise Hill Resources” компани бүртгэлтэй Хөрөнгийн биржүүдээс бүртгэлээ хасуулж, “Rio Tinto”-ийн хаалттай охин компани болж байна.

Уг үйл явдалтай холбогдуулан “Rio Tinto”-ийн Зэсийн группийн захирал Б.Болд ""Оюу толгой" төслийн хөрөнгө оруулагч талуудын хувь эзэмшлийн бүтэц энгийн болж, “Rio Tinto”, “Эрдэнэс Оюу Толгой” Монгол Улсын Засгийн газар хооронд мэдээлэл солилцоо хялбаршиж, ил тод байдал, төслийн хяналт сайжирна гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагч талтай аливаа маргаан үүсэхэд Монгол Улс жижиг хувьцаа эзэмшигчидтэй хамтран байр суурь, шаардлагаа илүү хүчтэй тавих боломж үүгээр үгүй болж байна. Ирэх оны эхний хагаст “Оюу Толгой”-ийн гүний уурхай тогтвортой үйлдвэрлэлд хүрнэ. Цаашид төслийг урагшлуулахад илүү үр өгөөжтэй байхад анхаарна" гэжээ.