Япончууд "Монгол гэр"-ийг орчин үеийн технологи ашиглан цаг үе, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчлэхээр болжээ

Япончууд "Монгол гэр"-ийг орчин үеийн технологи ашиглан цаг үе, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчлэхээр болжээ

Япон улсын Эна хотын  Камияхаги хотхоны аялал жуулчлалын төв болох “Mongolia Village”-ын монгол гэрүүдийг технологи, мэдлэгийг ашиглан цаг үе, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчлэхээр болжээ.

Уг монгол тосгон нь 2000 онд нээгдсэн. Улмаар тус нутгийн язгуур урлагийн “Камиясаку Фүкүжү Тайко” аялгууг монгол ардын дуутай хослуулан тоглох болсон байна. Улмаар өдгөө тус газарт шинэчлэл хийж, монгол гэрүүдийг орчин үеийн болгоно өөрчлөх гэж буй талаар тус улсын chunichi агентлаг мэдээллээ.