Польш Улсад зорчих богино хугацааны “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Польш Улсад зорчих богино хугацааны “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин сайдын яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С” ангиллын визийг “D” ангиллын визийн адил https://secure.e-konsulat.gov.pl цахим системээр нэвтэрч, цаг товлон мэдүүлэх юм.

Тус улсын ерөнхийлөгч Анджей Дуда өнгөрсөн онд манай улсад айлчлал хийх үеэр Польш улсын Элчин сайдын яамыг нээсэн билээ.