Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх зургаадугаар сард Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх зургаадугаар сард Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийнэ

Узбекистан Улс болон Монгол Улсын Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатарт боллоо. Талууд хоёр талын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх хэтийн төлөв талаар мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ зун Узбекистан Улсад хийх төрийн айлчлалын талаар ярилцсан талаар Узбекистаны гадаад харилцааны яамнаас мэдээлжээ. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ оны зургадугаар сард Узбекистан улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөсөн байна. Талуудын төлөөлөгчдийг Узбекистаны Гадаад хэргийн дэд сайд Бобур Усманов, Монгол Улсын ГХЯ-ны дэд дарга Г.Амартүвшин нар тэргүүлэн оролцов. Хэлэлцээний үеэр Узбекистан, Монголын хамтын ажиллагааны төлөв байдал, цаашдын хөгжлийн хэтийн төлөвийн талаар ярилцсан байна. Дээд түвшний тохиролцооны хэрэгжилтийг түргэтгэх, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны зургаадугаар сард Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын талаар хэлэлцсэн” гэж тайланд дурджээ.

Түүнчлэн уулзалтаар улс төр, худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл-хүмүүнлэгийн салбарт түншлэлийн харилцааг бэхжүүлэх одоо байгаа томоохон нөөц бололцоогоо хэрэгжүүлэх харилцан сонирхолтой байгааг нотлов.

Эх сурвалж: Anor Business